UNIT LLC · board.mn

Нууцлалын журам

Хүчин төгөлдөр болсон: 2026-10-29 · Хариуцагч: UNIT LLC (Ю Эн Ай Ти ХХК)

Энэ журам нь UNIT LLC-ийн board.mn бизнесийн удирдлагын систем (CRM) болон түүнтэй холбогдсон Facebook Page-ийн мессеж хариулах үйлчилгээнд хамаарна.

1. Бид ямар өгөгдөл цуглуулдаг

ӨгөгдөлХаанаасЯагаад
Facebook-ийн хуудсанд бичсэн мессеж, сэтгэгдлийн текстMeta Messenger Platform webhookХэрэглэгчийн асуултад хариулах
Page-scoped ID (PSID) — Facebook-ийн үүсгэсэн нэрлэсэн бус дугаарMetaИжил харилцааг үргэлжлүүлэх
Хуудасны нэр, ID, хандалтын токенMeta Graph APIТухайн хуудсаар хариу илгээх
Хуудсанд мессеж бичсэн хүний овог, нэр; постод сэтгэгдэл бичсэн хүний нэрMeta Graph API (User Profile API), Page webhookХэн бичсэнийг ажилтанд харуулах, харилцаа болон CRM-ийн хэлцлийг нэрээр нь бүртгэх
Хуудасны өөрийн пост, статистик (постын текст, реакц, сэтгэгдэл, хуваалцалт, дагагчийн тоо, өдрийн insights)Meta Graph APIБизнест өөрийн Хуудасны статистикийг харуулах
Харилцааны товч дүгнэлт, харилцагчийн бичсэн сонирхол, холбоо барих мэдээлэлboard.mn дотор үүсгэнэ (AI)Ажилтанд дараагийн алхмыг хөнгөвчлөх
Танай өөрөө үлдээсэн холбоо барих мэдээлэл (утас, и-мэйл, байгууллагын нэр)Шууд танаасБорлуулалтын дараагийн холбоо
Бид цуглуулдаггүй: Facebook-ийн нууц үг, найзын жагсаалт, профайл зураг болон овог нэрээс бусад профайлын мэдээлэл, төлбөрийн карт, банкны мэдээлэл, төрийн байгууллагын дугаар.

2. Хиймэл оюун (AI) хэрхэн ашиглагддаг

Ирсэн мессежийн текстийг хариулт бэлдэх зорилгоор AI хэлний модель рүү дамжуулна. Бид мессежийн текст, тухайн харилцааны өмнөх мессежүүд болон бизнесийн өөрийн бүтээгдэхүүний мэдээллийг дамжуулдаг. AI-аар бэлдсэн хариултыг ажилтан хянах, эсвэл Хуудасны эзэн Messenger-ийн 24 цагийн цонхны дотор автоматаар илгээх тохиргоо хийж болно. Асуувал туслах өөрийгөө AI гэдгийг хэлж, ажилтантай холбохыг санал болгоно. Дээр дурдсан харилцааны товч дүгнэлтийг мөн AI бичдэг. Бизнес board.mn-ээр маркетингийн төлөвлөгөө гаргуулбал тухайн Хуудасны статистик, insights-ийн тоог төлөвлөгөө бичүүлэхээр эдгээр AI үйлчилгээ рүү мөн дамжуулна. Бид DeepSeek болон Anthropic (Claude) AI үйлчилгээг ашигладаг.

3. Өгөгдөл хаана хадгалагддаг

Бүх өгөгдөл UNIT LLC-ийн Microsoft Azure дээр байрлах сервер (board.mn) дээр хадгалагдана. Хариулт бэлдэхийн тулд мессежийн текстийг 2-р хэсэгт дурдсан AI үйлчилгээ рүү дамжуулна. Бизнес өөрийн Telegram чатыг холбосон бол шинэ мессеж бүрийн товч хэсгийг тухайн бизнесийн ажилтнуудад Telegram-аар мэдэгдэнэ. Гуравдагч талд зарж, түрээслэж, зар суртчилгааны зорилгоор дамжуулдаггүй бөгөөд бизнес бүр зөвхөн өөрийн холбосон Хуудасны өгөгдлийг хардаг.

4. Хадгалах хугацаа

5. Таны эрх

6. Хамгаалалт

HTTPS (TLS) шифрлэлт, хандалтын токеныг мэдээллийн санд шифрлэж хадгалах, эрхээр хязгаарласан хандалт, өдөр тутмын нөөцлөлт.

7. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуудлаар: info@unitmind.mn

8. Журмын шинэчлэлт

Журам шинэчлэгдвэл энэ хуудсан дээр шинэ хүчин төгөлдөр болох өдрийг тэмдэглэн нийтэлнэ.