UNIT LLC · board.mn

Өгөгдөл устгах хүсэлт

UNIT LLC (Ю Эн Ай Ти ХХК) · Шинэчлэгдсэн: 2026-10-29

Та манай Facebook хуудсанд бичсэн мессеж, сэтгэгдэл болон холбогдох бүх өгөгдлийг устгуулах эрхтэй. Устгах нь эргэлт буцалтгүй бөгөөд төлбөргүй.

Хэрхэн хүсэлт гаргах

  1. info@unitmind.mn руу и-мэйл бичнэ — сэдэв: Устгах хүсэлт.
  2. Эсвэл манай Facebook хуудсанд «Миний өгөгдлийг устгана уу» гэж мессеж бичнэ.
  3. Бид 3 ажлын өдрийн дотор хүсэлтийг батлаж, 30 хоногийн дотор бүрэн устгана.
Facebook-аар мессеж бичсэн тохиолдолд танай хэн болохыг Facebook-ийн page-scoped ID-аар тогтоох тул нэмэлт бичиг баримт шаардахгүй.

Юуг устгана

Юу үлдэж болох

Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжоор хадгалах шаардлагатай тооцооны баримт (гэрээ, төлбөрийн баримт) хуулийн хугацаа хүртэл үлдэнэ. Эдгээрийг маркетингийн зорилгоор ашиглахгүй.

board.mn ашигладаг өөр бизнест бичсэн бол

Бизнесүүд өөрсдийн Facebook хуудсыг board.mn-д холбодог. Ийм хуудсанд мессеж эсвэл сэтгэгдэл бичсэн бол тухайн бизнест хандах, эсвэл info@unitmind.mn руу хуудасны нэр, өөрийн Facebook нэрийг бичиж илгээнэ үү. Бид 3 ажлын өдрийн дотор баталгаажуулж, 30 хоногийн дотор устгана.

Хуудсаа холбосон бизнесүүдэд

  1. board.mn → Борлуулалт → Messenger холбох хэсгээс хуудсаа салгана. Хандалтын токен тэр даруй устгагдана.
  2. Facebook → Settings & Privacy → Settings → Business Integrations хэсгээс аппыг устгана.
  3. board.mn-д хэлцэл, харилцааг устгах, эсвэл Профайл тохиргоо → «Бүртгэл устгах»-аар бүртгэлээ устгана.

Facebook-ийн хандалтыг салгах

Facebook → Settings & Privacy → Settings → Business Integrations → тухайн апп → Remove.

Холбоо барих

info@unitmind.mn · UNIT LLC, Улаанбаатар, Монгол Улс